
Дээрэмчид түүнээс 5,000 евро нэхэж, буудсан аж. Сум хүүхдийн тархийг нэвтэлж, Хятад эрийн цээжинд тусчээ. Ром хот дахь Хятадын элчин сайдын яам дээрх хэргийн улмаас мэдэгдэл гаргаж, дээрэмчдийн хүний үнэргүй, зэрлэг авирласны төлөө хатуу шийтгэхийг шаарджээ. Тус элчин сайдын яам мөн Италийн эрх баригчдаас Хятад цагаачдыг хамгаалах шаардлагатай арга хэмжээ авч, алуурчдыг баривчилж, шударга шүүхээр шүүхийг хүсчээ. Ром хотын дарга энэ мэдэгдлийн хариуд “Алуурч, дээрэмчид гэмт хэргийнхээ төлөөсийг заавал төлнө” гэж хэлжээ. Баасан гаригийн орой 130 гаруй цагдаагийн ажилтныг нэмж хамгаалалтад гаргасан гэнэ. Харин энэ сарын сүүлчээр хотын эргүүлийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд 400 гаруй цагдаагийн ажилтныг нэмэхээр болжээ.