2012 оны төлөвлөгөөгөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

2012 оны төлөвлөгөөгөө баталлаа

Төвийн бүсийн зөвлөлийн зөвлөлдөх уулзалт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж,өнгөрсөн оны ажлаа дүгнэн, 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа. Уулзалтад  Дорноговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн Засаг дарга нар болон ИТХ-ын Тэргүүлэгчид оролцлоо. Өнгөрсөн жил төлөвлөсөн ажлуудаас төвийн бүсийн аймгуудын хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтан, мэрэгжилтнүүдийн туршлага солилцох уулзалт, өдөрлөг Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт амжилттай зохион байгуулагдсан. Мөн бүсийн аймгуудын ардын урлагийн их наадмыг Дундговь аймагт зохион байгуулж, “Бүс нутгийг хөгжүүлэх сан”-д аймаг бүр таван сая төгрөг төвлөрүүлж, “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүсийн аймгуудын удирдлагууд Япон Улсад туршлага судлан, орон нутгийн түвшинд “Хүүхдийн байдал-2011”  тайланг хэлцэн аймаг бүрээс санал авч нэгтгэн бүсийн зөвлөлөөс шийдвэр гарган Шадар сайдын ажлын албанд хүргүүлж ажиллах зэргээр олон ажлыг хамтаар хийж бүтээсэн байна. Шинэ 2012 онд бүс нутгийн хөгжилд хамаатай 24 ажил хийхээр төлөвлөсөн байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж