Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж байна. Сумын ЗДТГ “Дэлхий зөн” ОУБ, Ажил олгогч эздийн холбоотой хамтран хоршооны сургалт зохион байгуулж, 40 гаруй малчид хамрагджээ. Сургалтын үр дүнд “Сүүн тусгал”, “Агьтын ухаа” нэртэй хоёр хоршоо шинээр байгуулагдаж, одоо сумын хэмжээнд найман бүл хөдөлмөрөө хоршин ажиллаж байна. Сум хөгжүүлэх санд хандсан иргэдийн 29 төсөл ирснээс 14-ийг нь шалгаруулан 75 сая төгрөгийн зээл олгожээ. Мөн 126 ногоочин өрхөд 18 сая төгрөгийн итгэлийн зээл олгосон байна. Олон сум өнгө төрхөө өөрчилжээ.
А.Зул