БНАСАУ-д цөмийн дэлбэрэлт хийгдсэн эсэхийг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

БНАСАУ-д цөмийн дэлбэрэлт хийгдсэн эсэхийг шалгана

Өмнөд Солонгосын хууль хяналтын байгууллага БНАСАУ-д хийгдсэн байж болох цөмийн дэлбэрэлтийн тухай мэдээллийг шалгаж эхэлсэн талаар “Ренхап” агентлаг бямба гаригт дамжуулсан байна.

Дэлбэрэлтийн тухай мэдээллийг Өмнөд Солонгосын биржид сандралдаан үүсгэн ашиг олох зорилгоор хийсэн байж магадгүй гэнэ. Үүний өмнө БНАСАУ-ын нутаг дахь хөнгөн цөмийн тогоонд дэлбэрэлт гарсан учир цацраг идэвхт бодис удалгүй Өмнөд Солонгост орж ирнэ гэсэн цуу гарч байсан. Сөүл албан ёсоор энэ мэдээллийг үгүйсгэсэн  ч энэ нь ажил хэргийн хүрээнд хурдан тархсан байжээ. Үүнээс үүдэн баасан гаригийн арилжаагаар Солонгос улсын индекс KOSPI арилжааны явцад 2,12 хувь хүртэл унан нийтээр 1,11 хувиар доошилжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж