
Дэлбэрэлтийн тухай мэдээллийг Өмнөд Солонгосын биржид сандралдаан үүсгэн ашиг олох зорилгоор хийсэн байж магадгүй гэнэ. Үүний өмнө БНАСАУ-ын нутаг дахь хөнгөн цөмийн тогоонд дэлбэрэлт гарсан учир цацраг идэвхт бодис удалгүй Өмнөд Солонгост орж ирнэ гэсэн цуу гарч байсан. Сөүл албан ёсоор энэ мэдээллийг үгүйсгэсэн ч энэ нь ажил хэргийн хүрээнд хурдан тархсан байжээ. Үүнээс үүдэн баасан гаригийн арилжаагаар Солонгос улсын индекс KOSPI арилжааны явцад 2,12 хувь хүртэл унан нийтээр 1,11 хувиар доошилжээ.
Ш.Мягмар