Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан шалгуур үзүүлэлт, хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэслэн аймгийн Засаг даргын шийдвэрээр Баянгол сум, Арвайхээр сумын Дэлгэрэхийн III баг, Уянга сумын Жаргалантын I багуудыг өнгөрсөн долоо хоногт аймгийн “Жишиг сум, баг”-аар шалгарууллаа. 2008 оноос аймгийн “Жишиг сум, баг” болохоор хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж ажилласан хоёр сум, таван багаас шалгарсан “Жишиг сум”-ыг батламж, 15 сая төгрөг, “Жишиг баг”-ийг батламж, 1.5 сая төгрөгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар урамшуулах юм байна.
А.Зул