Төр, засгийн дээд хүрээнд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх ажил дуусаагүй байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Монгол Улсад суугаа гадаад улсууд, Олон улсын байгууллагуудын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг хүлээн авч уулзан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх ёслолын ажиллагаа болох юм байна. Ёслолын ажиллагаа 12.00 цагт Төрийн ордны Чингисийн ёслол хүндэтгэлийн цогцолборын Есөн хөлт цагаан тугт танхимд болох аж.
Д.ОЮУН