Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн дараах ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана.

Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн “Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын (2) төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

 Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;

Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай болон Инновацийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Зээлийн батлан даалтын сангийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд;

Нийгмийн халамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд;

Галт зэвсгийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд тус тус хуралдах юм байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж