Дуучин Beyonce, Jay-Z нар охинтой болжээ. Хөл хүнд байхдаа багагүй дуулианд өртсөн дуучин Beyonce өнгөрсөн бямба гаригт Нью Йорк хотын нэгэн эмнэлэгт амаржсан байна. Анхны үрийнхээ зулайг үнэрлэж буй хос хоёр охиндоо Blue Ivy Carter хэмээх нэр хайрласан гэнэ. Дуучны эгч “Twitter”-тээ тэдний гэр бүлд нэгэн шинэ хүн мэндэлснийг зарлаж “Энэ хорвоогийн хамгийн хөөрхөн охин” гэж бичжээ. Охинтой болсондоо хөл нь газар хүрэхгүй баярлаж буй хос найз нөхөд болон шүтэн бишрэгчдийнхээ баярын мэндчилгээнд дарагдаж байгаа гэнэ. Дуучин хосын найз Rihanna тэдэнд баяр хүргэж “Бяцхан гүнж минь энэ хорвоод тавтай морил. Эгч Rih чинь” гэж “Twitter”-тээ бичжээ. Дуучин бүсгүй хөл хүнд гэдгээ өнгөрсөн наймдугаар сард “MTV Video Music Awards”-ын үеэр мэдэгдсэн нь шүтэн бишрэгчдийг нь баярлуулсан юм.
Н.Энх