Сумдын ажилд хяналт шинжилгээ хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Сумдын ажилд хяналт шинжилгээ хийжээ

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг, мэргэжилтнүүд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон арваад хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумдын Засаг даргын тамгын газрын 2011 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлжээ.

Ажлын хэсэг  Засгийн газрын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон аймгийн Засаг даргаас сумдын Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлтийг тооцож, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын  ажил, сумын тамгын газрын үйл ажиллагаа, төрийн албаны стандарт хангалт, иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээнд  хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгч жилийн ажлыг нь дүгнэсэн  байна. Мөн хөдөөгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож, төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай танилцжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж