Аэробус 310-300 онгоцны далавч нь гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Аэробус 310-300 онгоцны далавч нь гэмтжээ

МИАТ ХК-ийн Техникийн газрын инженер техникийн ажилтнууд өөрсдөө онгоцоо засч, олон сая төгрөг хэмнэж байгаа тухай мэдээлэл цацаж байсан. Гэтэл хоёр сар  үргэлжилсэн Аэробус 310-300 онгоцны их засварын ажил бүтэлгүйтэж орхижээ. Их засварын ажлын төгсгөлд хийдэг агаарын хөлгийг жигнэх явцад өргөгчний холбогч мултарч агаарын хөлгийн далавчийг гэмтээлээ гэж МИАТ-ийнхан мэдэгдэж байна.Тус компанийнхан онгоцыг үйлдвэрлэгч “Эйрбас” компанид яаралтай мэдэгдэж, засварын аргачлалыг авч эхэлжээ. Чухам хэзээ Аэробус 310-300 онгоцыг бүрэн засч дуусгах нь тодорхой бус байна.

Их засварын ажлыг тус компани өмнө нь ХБНГУ-ын “Люфтханза техник”, “Тай Эйрвэйс” зэрэг гадаадын техник үйлчилгээний байгууллагаар найман сая орчим ам.долларын зардлаар хийлгэдэг байж. Хэдийгээр их засварын төгсгөлд бүтэлгүйтсэн ч үндэсний инженер техникийн ажилтнууд илүү чанартай, өргөн хүрээнд гүйцэтгэж, их хэмжээний хөрөнгө мөнгө хэмнэсэн гэж компанийн удирдлага нь үзэж байна.

Техникийн баг өмнө нь Боинг737-800 агаарын хөлгийн  болон их засварын ажлыг амжилттай гүйцэтгэсэн байсан аж.

Х.ХАНГАЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж