Иран улс цөмийн аж үйлдвэрийн бүтээгдхүүнээ экспортод гаргаж болзошгүй гэж ираны Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Ферейдун Аббаси мэдэгдлээ. Анагаахын шинжлэх ухаанд өргөн хэрэглэгддэг хүнд ус буюу оксид дейтерияг Иран улс өөрийн хүчээр үйлдвэрлэж чадна гэж тэр хэлсэн байна. Ормузган мужийн Бандар-Аббас хотод нээгдсэн Ираны цөмийн аж үйлдвэрийн амжилтын үзэсгэлэнгийн нээлт дээр Аббаси ингэж мэдэгджээ. Иран улс саяхан МАГАТЭ-д мэдэгдээд байгаа гурав дахь үеийн центрфуг нь баяжуулах явцыг хурдасгаж байгаа ба одоо Иран улс ураныг 20% хүртэл баяжуулах боллоо гэж ираны цөмийн байгууллагын тэргүүн мэдээлсэн байна.