Хөдөөнөөс ах минь ирлээ. Энэ жил аргагүй зуд турхан ихтэй хэцүү өвөл болж байгаа юм даг. Хотод өвөлжих санаатай яваа нь энэ байх. Насаараа малын захад өвгөн ах минь хуучнаараа. Орж ирэнгүүтээ л бараг шуудай гэмээр том цүнх ухаж ааруул ээзгий тарааж өгнө дөө. Би хэд хэдэн удаа ахыгаа хотод авчрах гэсэн боловч малаа хаяад явж чадахгүй бас дээрээс нь идээшихгүй хоёр хоноод л буцаад явчихдаг сан.
Харин энэ жил бүр өвөлжих санаатай ирснийг гайхаж л байлаа. Нэг эв тааруулаад мал мэнд үү гэсэн чинь миний өмнөөс харж харгалзах хүн бий гэж байна. Бүр хавар төллүүлээд өгөх юм гэнэ. Ямар сайн, найдвартай хүнээ олчихоод ингэж жаргаж явдаг байнаа гэж бодлоо. Өглөө ирсэн хүн цай уув уу үгүй өндөлзөөд байсан. Надад нэг хаяг өгч газарчлаад аль гэлээ. Ажилтай ирж л дээ. Түүнээс баргийн юманд мянган хонио даатгачихааад наргиж явах хүн биш л дээ. Дагуулаад явлаа.
Өндөр ногоон дэнж уруу гараад ирлээ. Суудал дээр өндөлзөөд байх юм. Хурдан шарга нь наадамд түрүүлж ирэхийг хараад ингэж өндөлздөгсөн. Тэгж байтал за тэр гараад ирлээ гээд л нударгаа эргүүлж байна. Хүнд хэцүү цагт хэдэн хонио шуурганд алдчихаад эргүүлж олохдоо ингэж догдлоогүй санагдах юм. Заасан хаягаар нь явсаар орчин цагийн шил толь болсон орон сууцны үүдэнд ирж зогслоо. Түрүүнээс хойш өвөрт нь түнтийгээд байсан хадаганд боолттой юм гаргаж ирлээ. Нямбайлан хөвж дотроос нь 6 түлхүүр гаргаж ирээд 15 ноймор аль вэ гээд л яаруулав. Ингээд товхийсэн орчин цагийн бүрэн тавилгатай орон сууцанд ороод явчихлаа.
Үүдэнд шууд л гутлаа тайлаад намайг бас тайл гэж дохиж байна. Манайд шавхайтайгаа туучаад байсан хүн чинь юу болоо вэ. Урьд төрийн ордонд нэг орохдоо гутлаа тайлна гэж сандаргаж байсан юм даг. Ингээд хана туурганаас нь эхлээд илбэж таалаад хачин сониныг нь гайхаад баршгүй нь дээ. Хэнийх юм бэ, юун айлд хүрээд ирэв гэтэл “манайх аа, манайх” гэснээс өөр юм хэлсэнгүй. За ах нөгөө амьнаасаа илүү хайртай хэдэн хонио зараад байр авчихаж гэсэн бодол зурсхийв. Бүх юмыг нь нэг бүрчлэн үзэж бараг цаг гаруй болсон байх аа. Тэг тэгж ……хүний хэрэгцээ цөм бүрдсэн… гээд л амандаа аялаад эхэллээ. Сэтгэлд нь бүрэн нийцэж байгаа бололтой. Сая нэг буйданд тухлаж авлаа. Би дахиад л хонь мал чинь яагаа вэ гэж сэтгэл зовнингүй асуулаа.
Ах тоосон шинжгүй “бүрэн бүтэн хүн харж байгаа” гэчихээд дахиад л ийш тийш бахдан харав.
– Та яаж байртай болоо вэ гэж сониучирхав. Сая л нэг юм миний гайхаад байгааг ойлгож
– Аан, энэ ийм түүхтэй. Хэдэн малын ашиг шимээ эргэлдүүлэх санаатай бага сага зээл ХАС банкнаас авлаа. Зээлийн хүү нь ч бага нөхцөл нь ч хөнгөн юм. Хавар нь зун зээл авч мах сүүгээрээ намар нь төлөөд, өвөл нь зээл авч өвс тэжээл татаад хавар ноолуураар төлөөд хэдхэн жил болоход овоо болоод ирлээ. Зээл авахааргүй болтлоо мөнгөжөөд авлаа. Манай хүүхдүүд унаа тэрэг гээд унжийгаад. Би ч Хамгийн Аюулгүй Сейфэндээ /ХАС/ хав дараад л суугаад байлаа. Энэ хүүхдүүд бас юмны үнэ цэн мэдэхгүй. Би ч хоцрогдож яваа ч гэсэн юмны учир гадарлахтай шүү . Тэгж байтал өнөө хямрал нь дайраад хавийн хэдэн улс модоо барих шахахад гэрийнх нь гадаа хэдэн хэрэггүй төмөр үлдэж байгаа юм чинь. Тэрийг мэдээд хав дараад л байлаа. ХАС гэдэг найдвартай савнаас ер гаргаж болохгүй санагдаад. Тэгэхэд би ганцаараа шахуу Итгэлт баян шиг инээгээд сууж байлаа даа. Тэгээд өнөө Хямралаас Аврах Саванд /ХАС/ хавар намартаа цуглуулсан хэдэн цаасаа хийгээд малынхаа ашиг буяныг банкныхаа хүүтэй идээд байхад монгол хүн бол ядрахгүй л юм байна гэж ойлголоо доо.
– Тэгээд хурааж хуримтлуулж байснаараа байр авчихаа юу гэж тэсвэр алдав
– Үгүй чш. Намайг мөнгөө сайн хадгалуулж байна гэж шагнасан юм гээд инээлээ. Уул нь банкнаас сар бүр шалгаруулж байгаа сугалаанд хожсон юм билээ л дээ.
– Та тэгээд малаа ямар хүнээр харуулж байгаа юм бэ гэвэл
– Хас банк байхгүй юу гэж байна.
– Хас банкны таны малыг яаж хардаг юм гэвэл нүүр нь мушийгаад
– За чи залуу хүн байна. Сайн ойлгож ав. Одоо цагт 1000 малтай хүн баян байх нэг хэрэг. Банкинд данстай хүн өөр хэрэг. Би малаа төлөөр нь өсгөж 2000, 3000 болгоё гэж зүтгэж яваад нэг зүйл ухаарсан юм. Одоо банкинд байгаа миний хадгаламж хавар мал төллөж байгаа юм шиг л хүү өгдөг дөө гэж онолдов.
– Аан тэгвэл цас зуд байтугай, цагийн салхинаас ч айхааргүй болж дээ гэвэл
Ай даа, сайн нөхдийн хүчинд юм юмтай жаргаж л байна. Хямралтай цагт хадгаламж, хяруутай цагт халхаламжаа гэж. Алтан загасны эмгэн шиг даврахгүй л юм сан гэж бодож сууна гэж билээ.
Тэгтэл гар утас нь дуугарч байна. Маниасаа илүү утас гаргаж ирээд
– Үгүй ээ мөн АМАР эд шүү гээд л сурмаг аргагүй хэдэн товч дарснаас малийтал ингээд явчихлаа. Дахиад аз таарчихав уу даа, янз нь. 4000 хүнд бэлгийн карт 120 хүнд сая төгрөг өгч 10 хүнийг Чежү аралд амруулах юм гэсэн. Бас 6 байрны хонжвор шалгаруулж байгаа юм гэнэ билээ. Тэрнээс дахиад л нэгийг авчихлаа даа гэж байна. Цагаан атаархал төрөв. Би юугаараа дутах вэ дээ.
– Ах би явлаа гэж яаран босов
– Яах нь тэр вэ
– Аан гэрт байгаа хэдэн цаасаараа ХАС банкинд хадгаламж нээлгэе.
– Аан тэгээ хүү минь. Хэн ч хожиж болох хэдэн хүний ч магнай тэнийх хүртээлтэй, шударга сайхан сугалаанаас нь аваарай гэсээр үдэж өглөө. Та ч гэсэн хадгаламж нээлгэхээр яаран босож байгаа бол ХАС банкын сугалаа дөнгөж одоо л эхэлж байгааг дуулгая.
Хаалга цохилоо. Олон жил уулзаагүй найз минь иржээ. Гадаад дотоодод ажлын мөр хөөж хүнд хүчир гэлтгүй зүтгэж явсаар нуруу нь бөгтийж нүүрэнд нь үрчлээ суусан харагдана. Намайг зорьж ирсэн шалтгаан нь хэдэн жил хурааж хуримтлуулсаныгаа яаж найдвартай хадгалах тухай зөвлөх юм гэнэ.
– Мөнгөтэй хүмүүс тэгээд яаж байх юм бэ, асууж сураглав уу гэвэл
– Дэлхий даяар алт авсан улс л байх шив. Мань мэт нь дараа нь яахаа бүр мэдэхээ болино биз
– Тэгвэл надад нэг алтнаас ч үнэтэй зөв санаа байна.
Ингээд өөрийнхөө түүхийг ярьж өглөө. Итгэдэггүй ээ. Ердөө ганцхан сая төгрөгөөр үү гээд гайхаад салдаггүй. Хамаг нандин бүхнээ хадгалдаг төмөр шүүгээ онгойлгож батламж бичгээ үзүүлэээд “Чанга дуугаар унш” гэлээ.
-Эрхэм хүндэт хадгаламж эзэмшиг та Хас банкны сугалаанд амжилттай оролцож нэг өрөө бүрэн тавилгатай байрны эзнээр тодорсон явдалд баяр хүргэж….. Үгүй мөн сайхнаа. Чи ч азтай юмаа. Ганц байрыг нь сугалаад татчихдаг
– Үгүй ээ сайн унш. Ганц байр биш бүхэл бүтэн 6 байр өгч байгаа.
– Тэгээд яаж сугалаа нь авдаг юм бэ? Сая төгрөгөөр авах уу?
– Сая төгрөгөөр зүгээр хадгаламж нээлгэ. Ямар ч үнэгүй. Таныг харилцагч боллоо гэж азын сугалаагаар шагнаж байгаа юм. Бас 120 хүнд сая төгрөг бэлнээр нь тоолоод өгнө.
– Пээ ямар их мөнгөтэй газар вэ?
– Банк шүү дээ тэр чинь. Манай хамгийн шилдэг банк. Чамайг эзгүй хойгуур олон юм сайжирсан шүү.
– Тэгээд ганц сая төгрөг хийчихээд нэмж сая төгрөг аваад шинэ байр аваад л суугаад байх юм биз дээ?
– 4000 хүнд бэлгийн карттай гэж байгаа.
– Хаа байна тэр банк чинь.
– Гараад асуу. Бүгд л заагаад өгнө.
– Аан за. Бараг л салхинд туугдсан юм шиг шуртхийн гарч одлоо. Тэгснээ эргэж орж ирээд
– Нэр нь юу гэлээ.
– Хамгийн Азтай Сугалааны (ХАС) гээд цээжилчих
– Айн? Тийм шүү нээрээ ХАС банк
Хэд хонолоо. Утасдахаар мөнгөө хадгаламжиндаа зөөж дуусахгүй байна гэж хэлнэ. Дахиад утастахаар сугалаагаа тохируулаад завгүй байна гэнэ. Дараа нь хожсоноо тоолоод амжихгүй байна гэсээр хэд хонолоо. Сайхан марзан нөхөр байна даа гэж бодож суутал ороод ирлээ. Ачааг нь аваад хаячихсан аятай нуруу нь цэх болж малийтал инээсээр байгаад нүүрнийх нь үрчлээ арилсан болов уу гэмээр аз жаргалтай хүн байх юм. Шууд л ширээнд дөхөж ирээд сөөжүү задалж байх юм. Хаанаас авсан бэ шалгаавал гараараа урагш дохиод Чежү арлын цэнхэр дэлгүүрээс чихрээ ч авна сөөжүүгээ ч авна. Чимх мөнгөө банкиндаа хадгалаад байраа ч авна аялалдаа ч явна гэж энэ дээ.
– Хөөх чи бас сугалаа хожоо юу?
– Тэглээ. Чежүд амрах эрхийн бичиг хожоод сайхан аялаад ирлээ. Сугалаа хожно гэдэг чинь хадгаламж нээсэн хэнд ч хүртээлтэй. Хэн ч хожиж болох сайхан эд байна.
– Найзын минь амьдрал одоо л цэгцрэх нь дээ.
– Хүний газар хар бор ажил хийж явснаас энд Хас банкиндаа хийгээд харж суусан бол хадгаламж ч болох байж халамж ч болох байж. Сар бүр хүүгээ идээд бэлгээ аваад жаргаж суухгүй юу?
– Одоо найз минь яах гэж байна.
– Сар бүр хадгаламжаа нэмэгдүүлээд байхад ар нь түүз. Тэгээд эхнэр авна даа
Яагаад тэр билээ?
– Хас банк гэдэг чинь Хүний Амьдралын Суурь нь юм шүү дээ. Энд данстай хүн одоо юунаас айх билээ дээ гэж сайрхсаар тэр оройг инээж хөөрөн өнгөрөөсөн билээ.
Бидний нөхөрлөл үргэлжилсээр. Удалгүй найз минь гэр бүлтэй болж төвхнөлөө. Хамгийн хүндтэй зочноор уригдан очлоо. Идээ ундаа элбэг дэлбэг гэж жигтэйхэн. Намайг орж ирэхийг хараад тэр хоймроос зүтгэсээр ирж гар бариад зочдод хандан
– Миний амьдралд хамгийн үнэтэй, алтнаас ч үнэтэй зөвлөгөө өгсөн хүн гэж танилцуулав.
– Ямар зөвлөгөө вэ тэр чинь? Энэ хүүхэнтэй суу гэж эхнэрийг чинь зааж өгсөн юм уу гэж зочдоос нэг нь хошигнолоо.
– Амьдралын түшиг тулгуур гэдгээрээ бол бараг л дүйнэ дээ гэж найз минь хэлэв.
– Аан. Хас банкийг хэлээд байна гэж зочид ам амандаа шуугилдав. Ингээд хоймор заларч хоёр найздаа сайн сайхныг ерөөгөөд хуримын бэлгээ гардуулья гээд бослоо. Тэгтэл харин нөгөөх чинь
– Дансанд хийчих ээ хө гэдэг байгаа.
– Аан харин чамайг тэгж хэлнэ гэж мэдээд дансанд чинь хийчихээд тушаасан баримтыг нь гар дээр чинь хүндэтгэлтэйгээр барья аа гэвэл мань хүн годхийн босоод их л ёсорхуу хоёр гардан аваад хоймрын ширээнээ заллаа. За би нэг ерөөл хэлье
– Түмэн насан хээнийхээ дундаас төгрөг мөнгө нь цухуйсан
– Найз: ХАС хээтэй банк байна
– Төгөлдөр олон түмнийх нь өвөр түрий түнтийсэн
– Найз: Би хадгаламжийн хүүгээ аваад явж байна
– Саятан олон монголчууд нь аз хийморь гийсэн
– Найз: Миний сугалаа хожсоныг хэлж байна.
– Байз л даа. Би та хоёрт аз жаргал хүсэж ерөөл хэлж байхад.
– Найз: Ямар ХАС банк шиг ерөөл вэ?
Ингээд найзын хурим өндөрлөж амьдрал түүх хоёр нэг дор жаргалтай сайхнаар өрнөсөн юм даа. Энэ түүх бол өнгөрсөнд болоогүй ирээдүйд болох юм. Хаалга цохилоо. Олон жил уулзаагүй найз минь иржээ. Танд гэж хэлэхэд цаад ХАС банкны чинь хамаг байр, азын сугалаа нь одоо л эхэлж байгаа шүү.