Евро бүсийн ажилгүйдэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Евро бүсийн ажилгүйдэл өсчээ

Евро бүсийн 17 орны ажилгүйдлын 
төвшин  2011 оны арваннэгдүгээр сард 10,3 хувь буюу өмнөх сарынхаа
хэмжээндээ байна. Гэхдээ энэ нь Европ евро мөнгө тэмдэгтийн системд
шилжсэн 1998 оны долдугаар сараас сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт
гэж Европын холбооны статистикийн шинэ мэдээнд өгүүлжээ.

Евро
бүсийн 17 оронд 16,372 сая ажилгүй хүн байгаа гэсэн дүнг статистик
гаргасан  байна. Хамгийн өндөр төвшин Испанид 22,9 хувь гэж гарсан
бөгөөд Грек ба Балтийн орнуудад энэ үзүүлэлт мөн өндөр байгаа ажээ.
Хамгийн бага төвшин Австри (4 хувь), Люксембург, Нидерландад (4,9 хувь)
байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж