Г.Баярсайхан гишүүн “Ус” хөтөлбөрт саналаа уламжлав

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан гишүүн “Ус” хөтөлбөрт саналаа уламжлав

Г.Баярсайхан гишүүн “Ус” хөтөлбөрт саналаа уламжлав
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах тухай болон Ус үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Ялангуяа “Ус” үндэсний хөтөлбөр дээр гишүүд гарах үр дүн, эрсдэлийн талаар төслийг боловсруулсан ажлын хэсгийнхнээс асууж байсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Усны гачаалд орж байгаа энэ үед энэ хөтөлбөр батлагдаж байгаа нь чухал ач холбогдолтой.  Гэсэн хэдий ч зарим нэг шүүмжлэлтэй асуудлууд байна. Тухайлбал Ус үндэсний хөтөлбөр 2021 он хүртэл 3 треллион төгрөгзарцуулахаар заасан байна. Энэ хөтөлбөрөөр асар их хэмжээний мөнгө зарцуулж уул уурхайг усаар бүрэн хангагдах нөхцлийг бүрдүүлсэн хэрнээ хот суурин газрын хүн амын 70 хувь, хөдөөгийн хүн амын 60 хувийг эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усаар хангана гэж заажээ. Энэ мэтчилэн манай төр засаг нэгдүгээрт уул уурхайг, хоёрдугаарт хүнээ тавьж байж болохгүй. Бас манай орны усны үндсэн нөөц болох Хөвсгөл далайг стратегийн ордод бүртгэх,хамгаалах талаар асуудал тусгагдаагүй байна. Түүнчлэн Зэс хайлуулах үйлдвэрийг 2011 онд барихаар болсон шиг Эгийн голын усан цахилгаан станци барих зэрэг асуудлыг хугацаа зааж өгөх нь зүйтэй санагдаж байна. Дэлхий нийтээр усан цахилгаан станцийг ашиглах талаар нилээд эрчимтэй ярьж байхад бид бас энэ асуудлыг орхилгүй хамт шийдээд явбал зүгээр байгаа юм. Мөн Улаанбаатар хотын усны асуудлыг онцгой анхаарч Туул Сэлбэ голын эх, ойр орчмынх нь ой хөвчийг хамгаалах , байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж ахуйн нэгжийн асуудлыг ч анхааран хамгаалах хайрлах асуудлыг түлхүү оруулах нь зүйтэй” гэж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж