2012 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 28 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 87 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2012 оны 01-р сарын 10-наас 1 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11,12-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
http://www.tsag-agaar.mn/