Хятадын Сьямен хотноо өчигдөр болсон марафонд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ц.Бямбажав топ 10-т багтжээ. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ны “Gold Label” зэрэглэлд багтсан 2012 оны анхны марафонд Монголоос ОУХМ Ц.Бямбажав, Б.Доржпалам, Л.Отгонбаяр нарын тамирчид оролцсон юм. Улмаар эрэгтэйчүүдийн төрөлд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьсон Ц.Бямбажав 42,195 км замыг хоёр цаг, 22 минут, 36 секундэд туулснаар 10 дугаарт бариалсан байна. 10 дахь жилдээ зохиогдсон Сьямений олон улсын марафон цаг агаарын таатай нөхцөлд буюу 14 хэм дулаан, үүлэрхэг, салхины хурд 2,5 м/секунд нөхцөлд болсон байна. Түүнчлэн анх удаа 75 мянга гаруй тамирчин оролцож, Азийн дээд амжилтыг эвдсэнээрээ онцлогтой байлаа.
Марафонд Кенийн гүйгч Петер Камаис 2:07:37 цагийн амжилтаар түрүүлсэн байна. Уралдааны топ 10-т Кени, Этиопын тус бүр дөрөв, тэгээд Морокко болон Монголын тамирчид багтжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд оролцсон Б.Доржпалам хувийн амжилтаа ахиулсан байна.
С.Цэлмэг