Хонконг 30 ширхэг “Airbus A380” худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Хонконг 30 ширхэг “Airbus A380” худалдаж авна

Хонконгийн
агаарын тээврийн компани “Hong Kong Airlines” 3.8 тэрбум ам.доллараар 
үнэ бүхий 10 ширхэг “Airbus A380” худалдаж авах гэрээ байгуулжээ.  Уг
гэрээ Европын нисэх онгоц үйлдвэрлэгчийг тайвшруулсан гэнэ. Учир нь уг
гэрээ Европын холбоо, Хятадын хооронд дэгдсэн маргаанаас болж цуцлагдаж
болзошгүй байсан юм. Бээжингийн эрх баригчид  агаарын бохирдлын гол
хүчин зүйл карбоны ялгаралтыг бууруулах шалтгаанаар Европын холбооны
дээрх гэрээг эсэргүүцсэн билээ.  Харин  “Hong Kong Airlines” компанид
Хонконг, Европын хооронд бизнес ангиллын нислэгүүдийн тоо улам нэмэгдэж
буйгаар нисэх онгоц нэмж худалдаж авах зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Харин  “Hong Kong Airlines” өмнө нь Европын хэд хэдэн хотууд руу нэмэлт
нислэг үйлдэхэд зориулж “Airbus A330” худалдаж авчээ. Харин Европын
нисэх онгоц үйлдвэрлэгч энэ сарын 17-нд гэрээ байгуулсныг албан  ёсоор
мэдэгдэхээс өмнө ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж