Мартамхай болоод байвал амьдралдаа шинэчлэл хий

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Мартамхай болоод байвал амьдралдаа шинэчлэл хий

Мартамхай болоод байвал амьдралдаа шинэчлэл хий
Мартамтгай байдлын шалтгааныг сэтгэл судлаачид хоёр бvлэгт хуваадаг ба тvрэлтийн механизм, хасалтын механизмтай холбон тvvнийг тайлбарладаг.
Хvн өөрт сонирхолгvй, эсвэл таагvй дуртгалтай холбоотой зvйлсийг өөрийн бодол санаанаас арчих, тvрж гаргахыг эрмэлздэг. Жишээ нь, өөрт нэг их хэрэгцээгvй бээлийг хаях, дургvй ажилтай холбоотой бичиг баримтаа гээх.
Хvний анхаарал, сонирхол нэг юман дээр төвлөрч, бусад бvх зvйл чухал биш болох vед хасалтын механизм ажиллаж эхэлдэг. Жишээ нь хvн дэлгvvрт ороод гоё шкаф хараад бусдыг мартах. Тэгэхээр хvн өөрт хэрэгтэй юмаа байнга хаяж гээдэг бол, vvнийг далд ухамсраас илгээж буй дохио гэж vзэх хэрэгтэй. Улмаар тунгаан бодож, өөрийн амьдралаа өөрчилж, шинэчлэхийг хичээ. Цагаа байнга гээдэг бол цаг хугацаатай холбоотой асуудал байгаа эсэхийг бод, хуримын бөгжөө хаясан бол гэр бvлийн амьдралаа эргэн хар, найзынхаа бэлгийг айлд орхисон бол тэр найз тийм ч чухал биш бололтой.
Юмаа гээх нь гутарч, сэтгэлээр унах шалтгаан биш гэж сэтгэл зvйчид баталж байна. Харин ч амьдралаа /бизнесээ/ шинээр эхлэх боломж юм. Яагаад гэвэл юмаа огт гээдэггvй хvмvvс байнгын тvгшvvр, ачаалалд амьдардаг гэнэ, тэд vргэлж айж, элдэв хоригт баригдаж байдаг тул уран бvтээлчийн баяр хөөрийг огт мэдэрдэггvй.

Мартамхай хvмvvст өгөх зөвлөгөө
– Гэрээс гарахын өмнө юу хийхээ төлөвлөж, бич
– Дэлгvvр, кафе, айлаас гарахынөмнө юмаа бvртгэж сур.
-Өдөр бvр авч явдаггvй шvхэр зэрэг юмсыг голдуу мартдаг гэдгийг сана. Мөн бээлийнийөрөөсөн vргэлж алга болчихдог тул хос юмсаа сайн шалга.
-Та ямар хувцсыг хаана хийснээ мэдэхгvй эрж байдаг бол хувцасны шvvгээ, тавиур, хайрцаг савны гадна талд доторх юмсаа жагсааж бичсэн цаас наа. Эсвэл тодорхойөнгийн цаасаар төлөөлvvлж болно.
-Хэрэв таны хvvхэд, дотны хvмvvс байнга юмаа мартаж гээдэг бол бvv загна, харин туслахыг оролд. Гар утсаа байнга гээдэг бол тусгай халаастай цvнх, гар утасны гэр бэлэглэ. Yзгээ байсхийгээд хаячихдаг бол хvзvvнээс зvvдэг бол авчөг. Гэхдээ мартамхай хvнийг хэт их халамжилж болохгvй, улам ч дордуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж