Францын далайн эргийн тосгон болох L’Aiguillon-sur-Mer-д найман метрийн өндөртэй далайн давалгаа даланг нурааснаар хотын байшин барилга, гудамж талбай эвдрэн сүйрч, олон хүний амь насанд хүрчээ. Тус даланг Наполеоны үед барьсан, тиймээс дахин барих хэрэгтэй боллоо гэж хотын захирагч хэлжээ.
Францын Ерөнхийлөгч Никол Саркози гурван сая еврогийн яаралтай тусламж өгөхөөр болжээ. Тэрбээр орон нутгийн баруун хэсгээр явж, нөхцөл байдалтай танилцсан өгөөд Vendee болон Charente-Maritime-ийг хамгийн их байгалийн гамшигт өртсөн хэмээн тогтоогоод байгаа ажээ. Тэрбээр энэ шуургыг үндэсний хэмжээнд тохиолдсон их гарз хохирол гэж зарлаад, сэргээн босголт хийх шаардлагатай мөнгөн хөрөнгө болон санг түргэн хугацаанд байгуулахаа амлаад байгаа ажээ.
Атлантийн далайн энэ хүчтэй шуургыг Xynthia гэж нэрлэдэг ба энэ шуурга баруун Европын орнууд болох Франц, Португаль, Испанийг дайрч, цагт 140 км цагийн хурдтай салхи салхилж, аадар бороо орсон байна.