Эрэн сурвалжилж байсан этгээдийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжилж байсан этгээдийг саатуулжээ

Монгол Улсын иргэн 48 настай эрэгтэйг Интерполын товчооны ОХУ-ын Эрхүү хотын салбарын ажилтнууд өнгөрөгч долоо хоногт саатуулсан байна. Сэжигтэн эрэгтэй Монгол Улсад хүн амины хэрэгт холбогдон шалгуулж байхдаа хилээр оргон зайлсан аж. Түүнийг өнгөрөгч 2010 оны зургадугаар сараас хойш олон улсад эрэн сурвалжилж байжээ. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Интерполын салбарын тусгай ажилтнууд , тус хотын Октябрьский дүүргийн орон сууцанд нуугдаж  байхад нь саатуулсан  байна.

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж