Жонни Депп эхнэрээсээ салсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Жонни Депп эхнэрээсээ салсан уу?

“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны од, жүжигчин Жонни Депп 14 жил ханилсан эхнэр Ванессагаас салах гэж буй тухай цуу дэгджээ. Хэдийгээр Жонни Депп цуу яриаг үгүйсгэж байгаа ч хос хоёр сүүлийн үед таарахаа больж, байнга хэрэлдэх болсон талаар найз нөхөд нь ярьжээ. Эхнэрээ ойлгохоо больсон Жонни Деппд маш хэцүү байгаа талаа ойр дотных нь хүмүүс шивэр авир гэх болжээ. Хоёр хүүхдийнхээ ээж, Ванессаг цорын ганц хайртай бүсгүй нь гэж ярьдаг Жонни Депп гэр бүлээ аврахын тулд хуулийн зөвлөгөө хүртэл авсан гэнэ. Холливудын А зэрэглэлийн жүжигчин Жонни Депп үл таних бүсгүйтэй үнсэлцэж буй зураг өнгөрсөн дөрөвдүгээр сард Францын нэгэн сэтгүүлд нийтлэгджээ. Харин тэр үл таних бүсгүй жүжигчин эрийн хэвлэлийн төлөөлөгч байсан аж. Жонни Депп жүжигчин Пенелопе Крусын тоглосон “Hollywood Walk of Fame” киноны нээлтэнд хэвлэлийн төлөөлөгчтэйгээ очсон тэр үед эхнэр нь хүүхдүүдтэйгээ гэртээ байсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж