Дархан-Уул аймаг Жилинь мужтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймаг Жилинь мужтай хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр (2010 оны 4 дүгээр сар 29) БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотод хүрэлцэн очжээ.Зүүн хойд хятадын бүс нутгийн төв хэсэгт оршдог энэ мужид аж үйлдвэр, хөдөө аж ахуй эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа төмөр зам, нефть хий, цаас хэвлэл, ус, эмийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлэх муж юм.Жилинь мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын БХ-ны дарга Сунь Жэнцай, мужийн дарга Ван Рулинь нар Ерөнхийлөгчид бараалхлаа.Ноён Сунь Жэнцай, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус мужид айлчлан ирж байгаад талархлаа илэрхийлээд, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүс нутагт өргөжүүлэх, бизнесийн боломжуудыг ашиглах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. Монголоор дамжуулан Ази –Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлэх, Чойбалсангаас Рашаантын боомт хүрэх автозам барих зэрэг тодорхой асуудлуудаар ярив.Ерөнхийлөгч, “Энэ удаагийн айлчлалын үеэр танай мужид ирэхээр сонгосон нь тохиолдлын хэрэг биш. Жилинь бол зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байгаа муж юм.

Хятад улсын Засгийн газар энэ бүс нутгийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Далайд гарцгүй манай орны хувьд эдийн засгийн боломжоо нэмэгдүүлэх нэг гарц нь тус бүс нутаг байх боломжтой . Зүүн хойд азийн бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Жилинь мужид зохион байгуулдаг үзэсгэлэнд Монголын талаас оролцсоор байх болно. Энэ удаагийн айлчлалын үеэр танай улсын удирлагуудтай хийх яриа хэлэлцээ амжилттай болж, асуудлууд шийдэгдэх алхам тавигдана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.Уулзалтын дараа Монгол Улсын Дархан-Уул аймаг, Жилинь мужийн хооронд хамтын ажиллагаа тогтоох тухай санамж бичигт Монголын талаас Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Хятадын талаас Жилинь мужийн дарга Ван Рулинь нар гарын үсэг зурлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж