Өнөөдөр театрт “Коппелия” балеттай

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Өнөөдөр театрт “Коппелия” балеттай

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн” бүсгүй балетыг тоглох гэж байна. “Коппелия” балетыг 1966 онд буюу 45 жилийн өмнө анх манай тайзнаа тоглож байжээ. Л.Делиб бол А.Адан, Ж.Бизэтэй энэ зэрэгцэх Францын хүчирхэг хөгжмийн зохиолч юм.  1870 онд Парисийн дуурийн театрт анх тавигдаж байсан Л.Делибийн энэхүү “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь гурван бүлэг, таван үзэгдэлтэй. Тус балетын гол онцлог нь чамин хөгжимтэй юм. Хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгуулаг хөгжимтэй балет юм. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гоцлол эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс өндөр техник шаарддаг байна.

Өнөөдөр “Коппелия” балетад Коппелиус дархан өвгөн Н.Баяраа, Коппелия- Сванильда-Б.Саруул, Франц буюу Сванильдагийн дурлалт залуу О.Ганцоож нар гоцлох юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж