Төрсөн өдрийн мэнд, Саруул

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд, Саруул

Хэдхэн жилийн өмнө нь театрын шинэ хун хэмээн нэрлэж байсан балерина Баясгалангийн Саруул шинэ оны өмнөхөн Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулсан. Өдгөө 23 настай цэл залуухан театрын хун Б.Саруулын төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Театрынхан түүнийг Зууны манлай балетчин Ю.Оюун агснаас хойшхи хамгийн гоё “далавчтай” хун гэдэг. Тэрбээр УДБЭТ-т гоцлол бүжигчнээр ажиллахдаа дэлхийн алдартай П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, “Щелкунчик”, А.Аданы “Жизель” болон үндэсний Ж.Чулууны “Уран хас” балетад гоцолж байв. Тэрбээр өнөөдөр төрсөн өдрийнхөө баяраар Л.Делибийн “Коппелия” балетад гоцлох юм.

Театрын хундаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж