Улсын ерөнхий прокурорын газраас маргааш 10.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тус байгууллагаас хэвлэл, мэдээллийнхэнтэй тогтмол уулзаж, хийсэн ажил, эрүүгийн зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлж байхаар болсон юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэхийн хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах, прокурорын байгууллага сард гурваас доошгүй удаа хэвлэл, мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч байхаар ярилцсаны дагуу ийнхүү маргааш сэтгүүлчидтэй уулзахаар болжээ.
С.Отгон