Шинэ Зеландын эрэгт гацсан шатахуун тээвэрлэгч карго хөлөг далайн хүчтэй давалгаанд цохиулан хоёр хэсэг хуваагдаж, онгоц дээр байсан чингэлгүүд далайд унажээ. Грекийн тээврийн компанийн өмч “Рена” хөлөг гурван сарын өмнө Шинэ Зеландын эрэгт гацсанаас хойш хэдэн зуун тонн шатахуун далайд асгарсан билээ. Шатахуунаас гадна хэдэн арван контейнер химийн хортой бодис тээвэрлэж явсан карго хөлөг осолдсон нь Шинэ Зеландын түүхэнд хамгийн аймшигтай осол болсон юм. Шинжээчид хэдий хэмжээний шатахуун, химийн бодис далайд асгарсныг нарийн хэлж чадахгүй байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хөлгийн урд хэсэг далайн гүнд орсон бөгөөд арын хэсэг нь хэдэн хэсэг болон салж унажээ. Онцгой байдлын ажилтнууд хөлгөөс 1100 орчим тонн шатахуунтэй чингэлгүүдийг хөлгөөс зөөсөн бөгөөд 385 орчим тонн нь хөлөг дээр үлдсэн байжээ. Газрын тосонд бохирдсон эргийг цэвэрлэх ажилд хэдэн зуун хүн хамрагдсан боловч бохирдлын улмаас Шинэ Зеландын эргийн орчим 20 мянга гаруй далайн амьтан, шувуу үхсэн байна. Хөлгийн ахмадыг дээрх осолд буруутгаж, 16 төрлийн ял тулгажээ.
Н.Энх