Гал асааж, хоол хийдэг сармагчин

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Гал асааж, хоол хийдэг сармагчин

Канзи хэмээх нэртэй одой шимпанзе /бонобо ч гэдэг/ хоолоо болгох арга ухааныг ойлгожээ. Бонобо нь IUCN-ий нэн ховордсон амьтдын жагсаалтад багтсан төрөл юм. Канзигийн гал асааж, хоол хүнсээ түүхийгээр нь биш, болгож идэх чадвар нь мичний хувьд анхны тохиолдол гэнэ. Аварга мичний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Дк. Севежрумбау энэ явдлыг эртний хүний хөгжилтэй холбон тайлбарлаж байна. Тэрбээр “Хүн анх гал асааж, мал маллаж сурах үеэс л бид илүү бүтээлчээр сэтгэж, нарийн соёл руу хөтлөгдөх болсон. Мич нарын хувьд ч адил байж болох юм” хэмээжээ. Тэрбээр анх шүдэнз зурж, гал асааж сурсан бөгөөд хоол хийх чадвараасаа гадна 3000 гаруй үг ойлгож, 500 гаруй үгийг тусгай тэмдэг руу зааж, “хэлдэг” ажээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж