Хоёр жил ажиллаагүй Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн парк энэ жил ашиглалтанд орох гэнэ. Өнөөдрийн байдлаар тус хүрээлэнгийн тоглоомын засвар шинэчлэлийн ажил 70 хувьтай байна. Тоглоомоос гадна паркийн тохижилтод зориулж мянган мод суулгахаар 500 сая төгрөг төсөвлөжээ. Тиймээс наадмаас 10 хоногийн өмнө бүрэн ашиглалтад орно гэж төлөвлөж буй гэнэ. Одоогийн байдлаар алсыг харагч, гинж, морин тойруулга зэрэг арав орчим тоглоомыг угсарчихсан байгаа гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс 100 орчим сонирхолтой хөгжөөнт тоглоомыг суурилуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн хүүхдийн тоглоомоос гадна хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх төвүүдийг ашиглалтанд оруулах юм байна.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ