“Петровис”-ын харьяа шатахуун түгээх станцууд авто бензин болон ДТ-нийхээ үнийг нэмэлгүй хуучин ханшаа барин худалдаалж буй талаар бид мэдээлсэн билээ. Гэвч зарим газруудад бензин нь дууссан байна. Тодруулбал, Жуковын музейн урд тал буюу зүүн дөрвөн замд харьяалах тус станцын шатахуун түгээх станцад Аи-92 авто бензин, мөн ДТ аль аль нь дуусчээ. Ямар ч байсан хэвлэлийн албаныхнаас нь энэ талаар тодруулахад “Өдөр тутам станц бүрийг шатахуунаар хангадаг. Тэр нөөц нь дууссан байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл нэгд нэмэгдэлгүй үнээр борлуулсан болохоор, хоёрт авто машинууд олноороо ирж бензин, шатахуун авч нөөцөлж байгаа нь тухайн станцын хувьд татсан нөөцийг нь дуусгасан байх талтай. Түүнээс компанийн хэмжээнд нөөцөлсөн шатахуун болоод бензины нөөц шавхагдаагүй” гэсэн юм.
Г.Дарь