Авто бензин болон ДТ-ний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор улаанбаатарчуудын нэлээд хэсэг хэмнэлтийн горимд шилжээд буй бололтой. Амралтын өдрүүдэд ч ачаалал ихтэй байдаг авто зам өнөөдрөөс эхлээд бага зэрэг суларчээ. Одоогийн байдлаар Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэл, Эх нялхасаас-Өргөө кино театр, мөн UB паласын өмнө, хойд уулзвар чиглэсэн авто замын урсгал бага зэрэг саараад байгааг эс тооцвол түгжлэр бага юм байна.
Г.Дарь