Орчин үеийн амьдралын хэмнэл хурдацтай тул дандаа сайхан зүйл хүсэх, бодох зөвлөгөө тэр бүр тохиромжгүй байх нь бий. Тиймээс гол нь таагүй, сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийх, өөрийгөө барих нь чухал
Үзэл бодлоо нуух, сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах хэрэггүй
Дотроо өөрийгөө ‘Тарчлаах” нь эрүүл мэндэд хортой. Хэлэх гэсэн зүйлээ ил хэлж бай. Ингэхэд сэтгэл онгойж тайвширдаг.
Эерэг зүйл бод
Танд байхгүй бус байгаа зүйлээ бодож таашаал ав. Хаясан гээсэн зүйл, дэмий үрсэн цаг завын тухай бүү бодож шанал. Аливаа зүйл орж гардаг жамтай.
Өөрийг боломжийг бодитой дүгнэ
Бусдыг дууриах ч юм уу, хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та хийх ёстойгоо ч хийж чадахгүйд хүрнэ.
Бүх хүмүүстэй сайхан харьцаатай байх гэж бүү тэмүүл
Бусдын санаа бодлоос аль болох хүчтэй хамаарах тусам сэтгэлзүйн хувьд та хэврэгшинэ. Хүн бүрт таалагдах албагүй. “Би өөрөө өөртөө дээд шүүх” гэсэн Пушкины үг байдаг. Таны зөв байсан ч үүндээ буодыг итгүүлэх гэж бүү бод. Стресс үүсгэсэн дэмий оролдлого. Туйлын үнэн, зөв гэдэгхарьцангуй ойлголт. “Үнэн” гээд байгаа зүйл чинь хүн бүрт өөр өнцгөөс харагдана. Үүнийг тийм биш, “яг тэр нь зөв” гэж бүү маргаарай.”Та миний нүдээр хардаг ч болоосой” гэдэг шүү дээ.
Бусдын болон өөрийгөө бодитойгоор үнэлж сур
Байгаа зүйлээ үнэлж сур. Энэ бол амьдралын хамтйн энгийн хэрнээ гол ухаан юм. Өөрөөсөө ахадсан зүйл шаардахгүй байх, бусдын чадварыг үнэлж сурах нь сэтгэл санаа нийцтэй, зохистой болох цорын ганц арга.
Гомдох хэрэггүй
Стресс үүсгэх сөрөг сэтгэл. Асуудлыг өөртөө ярьж, цаасан дээр бич эсвэл ойр дотныхоо хүнд ярь. Болсон явдалд та яагаад гомдох болов гэдгийг ойлгох нь таны зорилго. Гомдоосон тал руу шууд дайрах, хэрүүл шуугиан үүсгэх ч хэрэггүй. “Би энэ тухай маргааш бодъё” гэж өөртөө хэлээрэй. Өглөө оройноос цэцэн гэдэг шүү дээ.
Инээмсэглэж бай
Сэтгэл тавгүй байсан ч хөмсгөө бүү зангид. Орчин тань үүнд буруугүй шүү дээ. Инээмсэглэлээр тавгүй сэтгэлээ арилга. Инээмсэглэх нь стрессийн эсрэг шилдэг эм. Стрессийн эсрэг энгийн дасгал хийгээрэй. Нүдээ аниад 5-10 минут инээмсэглэ. Ингэхдээ “Бүх зүйл сайхан болно” гэж хэл. Үнэхээр тийм болох нь батлагдана.
Сайн найзуудтай бол
Сайн найз гэдэг зөвхөн тусламж үзүүлэх төдий хэрэгсэл бус. Дотны сайн найзууд тавгүй сэтгэлийг хөөн зайлуулдаг хамгийн үр дүнтэй эмийн нэг мөн. Учир нь та тэдэнтэй харьцсанаар таныг эмзэглүүлсэн асуудлыг ор тас биш юм аа гэхэд мартах, шийдвэрлэх арга замтай болно.
Өглөө эрт бос
Та сэрсэн хэрнээ орондоо бүтэн цаг хөрвөөдөг үү. Tаагүй зуршил. Нойроо хангалттай авсан бол сэрмэгц бос. Суниа, дасгал хийж хүйтэн усаар нүүр, цээжин биеэ булхаж угаа. Сэтгэл сэргээд маш тааламжтай болж, ажлын идэвх, урам зориг нэмэгдэнэ. “Өглөө боссон хүн нэгийг дуулна” гэдэг шүү дээ.