Галын тахилга төр үймүүлэв үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Галын тахилга төр үймүүлэв үү?

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт гал тахих ёслолыг эрхэм гишүүд үйлдсэн билээ. Харин энэхүү ёслолыг үйлдээд арав хоноогүй байтал Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарлаа. Ардчилсан нам бол эрийн цээнд хүрсэн хоншоортой нам шүү” хэмээн цочир мэдэгдэл хийж орхисон нь олон нийтийн дунд УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан өргөө гэрт үйлдсэн галын тахилгаас болж төр үймж, түмэн олон хүндхэн байдалтай учирлаа гэх шог гэмээр ярианы сэдэв болжээ.

Н.Батбаяр гишүүний хувьд Монгол төр өөрийн гэсэн гал голомттой байх ёстой гэж үзэн, дээрх санаачлагыг гаргасан юм. Гэхдээ арванхоёрдугаар сарын 29-нд үйлдсэн галын тахилга нь олон нийтийн тэр дундаа эмэгтэйчүүдийн дургүйцлийг хүргэж “Хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийг өөгшүүллээ” гэх зэм сонсоод байсан бол одоо харин дахин шинэ агуулгаар баяжиж, “төр үймүүлсэн” буруутан болж хувираад байгаа бололтой.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж