
Хэдийгээр кино шүүмжлэгчид энэ киног сайшаасан ч 86 настай Маргарет Тэтчер болон түүний гэр бүлийнхэн уг киног үзсэний дараа шүүмжлэгчдийн дүгнэлтийг эрс эсэргүүцсэн юм. Төмөр хатагтай Маргарет Тэтчер өөрийн дүрд тоглосон жүжигчин Мерил Стрипийг “Дэлгэцэн дээр бодит дүр төрхийг нь гаргаж чадаагүй” хэмээн хэвлэлд ярьжээ. Төмөр хатагтайн ажил үйлс зөвхөн зугаа цэнгэл мэт харагдсан гэж тэрбээр гомдоллосон байна.
Түүнчлэн кино сонирхогчид энэ кино Маргарет Тэтчерийн жинхэнэ дүр төрхөөс хол зөрүүтэй болсон гэж дүгнэсэн юм. Харин жүжигчин Мерил Стрип киноны нээлтээс өмнө мэдэгдэхдээ энэ дүр нь түүний хувьд онцгой дүр байсан бөгөөд хувь хүний онцлогийг гаргахыг хичээсэн гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ дүр нэрт жүжигчинд гурав дахь Оскарын шагналыг авчрах бүрэн магадлалтай юм.