Цаг хугацааны орон зай байдгийг нотолжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Цаг хугацааны орон зай байдгийг нотолжээ

АНУ-ын Корнеллийн Их Сургуулийн эрдэмтэд болсон үйл явдлыг цаг хугацааны цоорхой орон зайд “нууж” болох туршилт хийсэн тухай www.profi-forex.org сайт мэдээлэв. Энэ туршилтыг Пентагон санхүүжүүлсэн байна. Туршилтын гол түлхүүр нь зөв байрлуулсан гэрэлд хэрэгтэй эффектийг өгөх явдал гэнэ. Энэ туршилт нь болсон үйл явдлыг хөндлөнгийн ажиглагчаас нуух цаг хугацааны орон зайн бүрхүүлийг бий болгох явцыг нэгэн алхам урагшлуулсан аж.

Туршилтын явцад эрдэмтэд каблиар ногоон гэрлийн туяаг нэвтрүүлсэн бөгөөд хоёр талт линзийн үйлчлэлээр гэрэл хоёр өөр хэсэгт сарнисан байна. Сарнисан цэнхэр болон улаан гэрлийн хурд өөр байсан бөгөөд эдгээр хурдны өөрчлөлтийн хооронд үйл явдлыг “нууж” болох аж. Кабельд байх хугацаандаа цэнхэр улаан гэрлийн хурд 50 пикосекундээр ялгаатай байсан. Харин туршилтын төгсгөлд цэнхэр улаан гэрэл нэгдэж, ногоон гэрэл болно. Одоо эрдэмтэд цаг хугацааны орон зайн цоорхойг удаашруулахаар ажиллаж байгаа юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж