Энэхүү чуулган нь Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас орон нутгийнхаа онцлогт тохирсон бизнесийн таатай орчинг бүрдүүлж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд тохирсон хөгжлийн зөв гарцыг тодорхойлох зорилготойгоор “Сүхбаатар аймаг- Хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган” нэртэйгээр зохион байгуулж буй томоохон арга хэмжээ юм.
Чуулганаар Сүхбаатар аймагт хөрөнгө оруулалтыг татаж, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсруулах үйлдвэрийг хөгжүүүлэх, ашигт малтмал, газрын хэвлийн баялгыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, эрх зүйн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэлийг даван туулах арга зам гэх мэт олон асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэж, орон нутгын хөгжилд ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд, тодорхой саналуудыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцэх ажээ.
Мөн уул уурхай, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалаар салбар хуралдаан зохион байгуулж дээрхи салбаруудыг хөгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийн талаар мэдээлэл солилцоно.
Холбоотой мэдээ