Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

3D “Металика”


Метал рокийн домог “Металика” хамтлаг 3D кино хийж эхэлсэн тухайгаа өчигдөр зарлав. Ирэх онд дэлгэцэнд гарах уг бүтээл кино концерт уу, эсвэл баримтат кино юу гэдэг нь одоогоор нууцлаг байна.


“Илүү тодорхой мэдээллийг өгөх боломж одоогооор алга. Яагаад гэвэл төсөл дөнгөж эхлээд байна” хэмээн хамтлагийнхан өөрсдийн вэб хуудсандаа бичжээ. Тэднээс өмнө 2008 онд “U2” хамтлаг 3D киногоо гаргаж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж