“Economist” хэвлэлийн газар нийтлэхдээ “Нью-Йоркийн тавдугаар өргөн чөлөөн дэх дэлгүүрүүдийн лангууг үлгэрийн мэт чимэглэсэн байсан. Жижиглэнгийн худалдааны хэмжээ арванхоёрдугаар сард өнгөрсөн 2010 оны мөн үеийнхээс дөрвөн хувиар өссөн” гэжээ. Америкчууд зул сарын баяраар гэрэл, галт чимэглэл, тоглоом болон саагаар гэр болон гудамжаа чимдэг уламжлалтай бөгөөд дундаж америк иргэн чимэглэлээ шинэчлэхэд өнгөрсөн онд дунджаар 50 ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гараад байна. Асуулгад хариулсан хүмүүсийн 87 хувь нь зул сарын чимэглэл сэтгэл санааг сайхан өөдрөг болгодог гэсэн юм.
АНУ-д өнгөрсөн зул сарын баяр болон шинэ жилээр зарагдаж байсан гацуур модны дундаж үнэ 42 ам.доллар байжээ. Хамгийн өндөр гацуур модыг Нью-Йоркийн Рокфеллер төвд уламжлал ёсоор засдаг бол хамгийн үнэтэй гацуур модыг Метрополитен музейн өмнө засдаг юм. Хэдий интернэт байгаа гэсэн нэг америк иргэн бүр бараг 30 ам.долларыг баярын ил захидал болон мэндчилгээ худалдан авахад зарцуулсан гэсэн тооцоог мөн гаргаад байна.