
ТОР-20 индекс 20869.40 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 818.17 нэгжээр буюу 3.8%-иар буурчээ. Индексийн сагсад багтах Багануур /12.6%/, Монгол шилтгээн /11.0%/, УИД /8.4%/, Монголиа девелопмент ресорсес /5.9%/, АПУ /4.8%/, Таван толгой /4.6%/, Хөх ган /2.5%/, Шивээ овоо /2.0%/, Шарын гол /1.3%/, Ремикон /0.6%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 72.7 тэрбум төгрөгөөр буюу 3.4%-иар буурч, 2 их наяд 95.9 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Орхон далай /100.5%/, Баянтоорой /100.2%/, Цагаан толгой /73.7%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Баялаг налайх /37.5%/, Дөрвөн уул /18.8%/, Багануур /12.6%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 68 үнэт цаас арилжигдсанаас 44 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /169.7 мянган ширхэг/, Женко тур бюро /118.7 мянган ширхэг/, Оллоо /75.2 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Могойн гол /78.9 сая төгрөг/, Таван толгой /72.4 сая төгрөг/, Багануур /44.4 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Эх сурвалж: www.mse.mn