Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд нэгдэн орсон тохиолдолд Ерөнхийлөгчийн энэхүү байр суурийг эрх зүйн хувьд баталгаажуулж, улмаар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тодорхой үүрэг хүлээх учиртай. Тэгвэл УИХ дээрх Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг 2012 оны нэгдүгээр сарын 5-нд хэлэлцэж баталлаа.
Одоогоор уг протоколд 72 улс нэгдэж, гурван улс нэгдэн орохоо илэрхийлэн гарын үсэг зураад байна. Тэдгээрийг дурьдвал Албани, Андорра, Аргентин, Австрали, Австри, Бельги, Босни Герцеговин, Бразил, Болгар, Канад, Кабо Верде, Чили, Коломб, Коста Рика, Хорват, Кипр, Чех, Дани, Жибүти, Эквадор, Эстони, Финланд, Франц, Гүрж, Герман, Грек, Гвиней Бисау, Гондурас, Унгар, Исланд, Ирланд, Итали, Либери, Лихтенштейн, Литва, Люксембург, Малта, Мексик, Монако, Монтенегро, Мозамбик, Намиб, Непал, Нидерланд, Шинэ Зеланд, Никарагуа, Норвег, Панам, Парагвай, Филиппин, Польш, Португал, Молдав, Румын, Раунда, Сан Марино, Сан Томе Принципи, Серби, Сейшель, Словак, Словени, Өмнөд Африк, Испан, Швед, Швейцарь, Македон, Зүүн Тимур, Турк, Туркменистан, Укриан, Их Британ, Уругвай, Узбекстан, Венесуэль болно.