УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Ерөнхий сайд С.Батболдын мэдээллийг сонсч, гишүүд сонирхсон асуултдаа хариулт авснаар өндөрлөөд байна. Уг нь Засгийн газрын цагийн дараа үдээс өмнөх чуулганаар хэлэлцэж байсан Соёлын бодлогын талаар санал хураалт явуулах ёстой байсан авч, гишүүдийн ирц хангалтгүй байснаас эл асуудлыг ирэх долоо хоногт болгон хойшлуулав.
Г.Дарь