Хамгийн өндөр цамхагт “Armani Hotel” нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр цамхагт “Armani Hotel” нээгдлээ

Хамгийн өндөр цамхагт “Armani Hotel” нээгдлээ
Энэ сарын эхээр нээлтээ хийсэн хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж Халифа” цамхагт нэрт дизайнер Giorgio Armani-гийн тусгай зэрэглэлийн зочид буудал нээгдлээ. Италийн алдарт загварын ордны эзэн чамин тансаг, дээдсийн зочид буудлын ертөнцөд анх удаагаа хөл тавьж буй нь энэ юм. “Armani Hotel Dubai” нь 160 өрөөтэй бөгөөд найман ресторан, Armani бэлэн хувцасны дэлгүүр, Armani Dolci чихрийн дэлгүүр, Armani Prive шөнийн клуб, лаунж, Armani Fiori цэцгийн дэлгүүрийг мөн нэг дор цогцлоожээ. Дээд зэрэглэлийн төвшинд чимэглэсэн “Armani” зочид буудлын ханыг итали арьсаар тусгайлан чимэглэж, шалан дээр япон татами байрлуулсан бөгөөд угаалгын өрөөг бразилийн ногоон гантиг чулуугаар чимэглэсэн байна. Дэлхийн хамгийн өндөр барилгад, тансаг зэрэглэлийн зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлэхэд өрөөний зэрэглэлээс хамаарч мянгаас 10 мянган ам.долларын үнэтэй ажээ. Түүнчлэн дэлхийн хамгийн том LCD дэлгэцийг байрлуулсан Armani Prive лаунж болон шөнийн клубын ширээний такс хамгийн хямддаа 800 ам.долларын үнэтэй юм.

Өчигдөр болсон “Armani Hotel Dubai” зочид буудлын нээлтийн ажиллагааны үеэр ноён Armani “Өчигдөр энд ирээд зочид буудлыг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө. Энэ төсөл дээр таван жил ажилласны эцэст амьдрал дээр хэрхэн биеллээ олсон байхыг нь олж харлаа. Надтай хамтарч ажиллах үргэлж амаргүй байдаг. Энэ төсөл дээр ажилласан хүн бүр үүнийг биеэрээ мэдэрсэн байх, учир нь миний шаардлага ямагт маш өндөр байдаг” гэжээ. Уг зочид буудал нь Armani болон Emaar Properties нарын хамтын ажиллагааны үр дүн бөгөөд сонирхуулахад, Armani-гийн бас нэгэн зочид буудал өдгөө Милан хотноо баригдаж байгаа юм.

С .ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж