Иргэний танхимд уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Иргэний танхимд уулзалт боллоо

Тоэсмастер Монгол клуб нь 2011 онд анх Монголд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд гишүүдийнхээ англиар илтгэх чадварыг хөгжүүлэх үндсэн зорилготой Олон Улсын англиар илтгэгчдийн клубын салбар байгууллага юм. Тоэсмастер интернэшнл байгууллага нь дэлхийн 100 гаруй орны нийт 250 мянга гаруй гишүүдтэй. 

Тоэсмастер Монгол клубын гишүүдийн уулзалт 7 хоног бүр тогтмол зохион байгуулагдаж, бэлтгэсэн болон тухайн цаг мөчид бэлтгээгүй сэдвээр англи хэл дээр илтгэл тавьж клубын тусгай системээр үр дүнг үнэлж, уулзалт бүрийн шилдэг илтгэгчдийг тодруулдаг онцлогтой.

Монгол Улсын хөгжлийн түлхүүр бол боловсрол, тэр дундаа залуусын англи хэлний мэдлэг, чадвар өнөөгийн мэдээлэл, технологи, нийгмийн хурдтай хөгжилд чухал үүрэгтэй юм. Тоэсмастер Монгол клубээс 2012 оны эхний долоо хоногийн гишүүдийн уулзалтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэргэдэх Иргэний танхимтай хамтран “Иргэний оролцоо ба залуус” сэдвээр амжилттай зохион байгууллаа.

Уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Ц.Оюунгэрэл оролцож залуучуудад хандаж үг хэллээ. Уулзалтанд оролцсон залуус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын хүүхэд, залуусын англи сурах нөхцөл, боломжыг сайжруулах чиглэлийн санал, санаачлага хэрэгжүүлж буй үйл ажиллагааг байнга дэмжиж байдагаа илэрхийллээ. Клубын гишүүдийн хувьд шинэ оны анхны уулзалтаа төрийн ордонд, Иргэний танхимд Монгол Улсын иргэдийн хувьд хамгийн чухал сэдвээр ярилцсандаа сэтгэл хангалуун урам зориг дүүрэн байна.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж