МАХН, МҮАН улс төрийн холбоо байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

МАХН, МҮАН улс төрийн холбоо байгуулна

МҮАН өнөөдөр бүгд хурлаа хийлээ. Тэндээс ямар шийдвэр гаргасан талаар МҮАН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн дарга Ц.Цолмонгоос тодрууллаа.

-МҮАН-ын бүгд хурлаас гол ямар шийдвэр гаргасан бэ?

-МҮАН-аас МАХН-тай улс төрийн холбоо байгуулахаар боллоо. Энэ холбоо зөвхөн УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл байх биш, сонгуулийн эвслээс өргөн, урт хугацааны хамтын ажиллагааны нэгдэл байх юм. Ирэх долоо хоногийн даваа гаригт МАХН-тай улс төрийн холбоо байгуулах баримт бичигт гарын үсэг зурна.

-Улс төрийн холбоо ямар чиглэлээр ажиллах вэ?

-Үндэсний эрх ашгаар засаглая гэсэн бодлого дээр холбоо тогтооно. Түүнээс гадна нам бүр өөр өөрийн үзэл баримтлалтай байх юм.

-Хурлаар өөр ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Илтгэлүүд сонссон. “Үндэсний эрх ашгаар засаглах цаг ирлээ” гэсэн үндсэн илтгэлийг би сонсгосон. Мөн удирдах зөвлөл, бүгд хурлаа байгуулсан.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж