Мэрайя Кэрригийн нөхөр эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Мэрайя Кэрригийн нөхөр эмнэлэгт хүргэгджээ

Дуучин Мэрайя Кэрригийн нөхөр жүжигчин, “America’s got talent” шоуны хөтлөгч Ник Кэннон хөнгөн бөөрний дутагдалд орсноор эмнэлэгт яаралтай хүргэгджээ. Гэнэтийн явдал тохиолдох үед хосууд Колорадо мужын Асспенд амарч байжээ. Дуучин бүсгүй Твиттертээ энэ тухай “Үйл явдлууд эсрэгээрээ тохиож байна. Өнгөрсөн жил би ихрүүдээ төрүүлэх гээд эмнэлэгт хэвтэж байхад Ник үргэлж дэргэд минь байсан. Гэтэл одоо тэр маань эмнэлэгт байна. Түүний минь төлөө залбираарай. Бөөрний дутагдал гэдэг тийм ч амар зүйл биш” хэмээн бичжээ.

Т.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж