Сумдын улсын бүртгэгчид ажилдаа томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Сумдын улсын бүртгэгчид ажилдаа томилогдлоо

Монгол Улс иргэдийнхээ бүх мэдээллийг нэг дороос авч болохуйц цахим буюу ухаалаг иргэний үнэмлэхтэй болохоор ажиллаж байгаа. Түүнчлэн сонгуулийн өмнө иргэн бүртээ цахим үнэмлэх олгох ажлыг улсын бүртгэлийн байгууллага хариуцаж хийх юм. Энэ дагуу бэлтгэл ажлын нэг болох Сумдын улсын бүртгэгч нарыг томилж сургах ажил эхэлсэн юм.  Сумдын улсын бүртгэгчид албан ёсоор ажилдаа томилогдож ажлын байрны тодорхойлолтоо гаргуулж байна. Өмнө нь сумдад Иргэний бүртгэлийн мэргэжилтнүүд Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Хуулийн мэргэжилтний ажлын байртай хавсарган үүрэг гүйцэтгэдэг байсан бол 2012 оноос эхлэн Улсын бүртгэгч гэсэн албан тушаалд босоо удирдлагатай болж ажиллахаар болж ажлаа томилогдлоо.

Мөн энэ үеэр Төв аймгийн тус хэлтсийнхэн 2011 оны ажлаа дүгнэж, 2011 оны ажлаараа Заамар сумын улсын бүртгэгч Батаа, Зуунмод сумын улсын бүртгэгч Цэндсүрэн, Батсүмбэр сумын Улсын бүртгэгч Санждорж, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  иргэний гэр бүлийн улсын бүртгэгч Ц.Ганболд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Дуламсүрэн нар шалгарч бусдыгаа хошуучилжээ.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж