Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хойд хөршөөс 100 хувь хамаарч байдаг бөгөөд сар тутамд Засгийн газраас үнэ болоод нөөцийн асуудлыг авч хэлэлцэж, шаардлагатай нөхцөлд тодорхой шийдвэр гаргадаг. Харин сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш чангарах болсноос нефтийн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулахаас аргагүйд хүрч буй аж. Тиймээс Эрдэс баялаг, эрчим хүчний яамны зүгээс өнөөдөр холбогдох газруудыг оролцуулсан комиссын хуралдааныг хийхээр болжээ. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан “Комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар тэр даруйд хэвлэлийнхэнд хандан тодорхой мэдээлэл хийнэ” гэж хэллээ.
Г.Дарь