Спрайт супер лигийн хошой аварга ИНЕГ-ын “Буянт Ухаа”, 2010 оны аварга “Хасу мегаватт”, 2009 оны аварга “Energy Resources”, Спрайт хөгжлийн лигийн 2010 оны аварга “ОТИС”, “Хөвсгөл нэг үе”, “Орчлон Мон Торх” зэрэг шилдэг багууд дээр одоо тун удахгүй аваргаа тодруулах гэж буй Спрайт хөгжлийн лигийн “Танан Импекс”, “I chuk”, “Panasonic”, “Эрдэнэдрийлинг RIGS”, “УБЦТС ХК”, “МТ групп”, “ДХИС-ийн CRM Шонхорууд”, “Мон тед констракшн”, “Lodestar” зэрэг есөн баг, мөн Дарханы баг нэмэгдэж, нийт 16 багийн дунд лигийн ширүүн, өрсөлдөөнтэй тоглолтууд өрнөх нь ээ. Эдгээр 16 баг Спрайт супер лигийн аварга цолын төлөө өрсөлдөх бөгөөд аварга болсон баг АНУ-д жил бүр зохион байгуулдаг Америк дахь бүх Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд лигээ төлөөлөн оролцох юм. Мөн Спрайт супер лиг нь Монголын сагсан бөмбөгт мартагдаад байсан эмэгтэй сагсан бөмбөгийг лигтээ багтаасан нь бас нэг онцлогтой билээ. Эмэгтэй Спрайт супер лигийн аваргын төлөө энэ жил найман баг өрсөлдөх юм байна.
Энэ жилийн хөгжлийн лигийн 2011 оны аваргын төлөө шилдэг дөрвөн баг өрсөлдөж байгаа бөгөөд бүсийн аваргын төлөө хариу тоглолт маргааш буюу 2012 оны нэгдүгээр сарын 7-нд болно. Буянт Ухаа спортын шинэ цогцолборт 18.00 цагаас өнгөрсөн жилийн хөгжлийн лигийн аварга “ДХИС-ийн CRM Шонхорууд” баг “УБЦТС ХК” багтай тоглох бол түүний дараа “Танан импекс” баг “Эрдэнэдрийлинг RIGS” багтай тоглоно. Өмнөх тоглолтдоо хожигдсон “УБЦТС ХК”, “Эрдэнэдрийлинг RIGS” багууд цувралын харьцааг тэнцүүлэх эсэхийг ирж сонирхоорой. Цувралын харьцаа тэнцвэл нэмэлт тоглолт гарвал дараагийн өдөр нь буюу ирэх ням гаригт 13.00 цагт Буянт Ухаа спорт цогцолборт болох юм байна. Түүнчлэн энэ жилийн хөгжлийн лигийн аварга болсон баг Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээнд лигээ төлөөлөн оролцох бөгөөд энэ нь Спрайт лигийнхээ залуусыг хилийн чанадад туршлага солилцуулах, ур чадварыг нэмэгдүүлж буй томоохон ажил юм. Дашрамд дуулгахад Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, “Хасын Хүлгүүд” багийн О.Ууганбаярыг багтаа нэгтгэсэн “Танан Импекс” баг дахин Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, “Баянзүрх Буллз” багийн Г.Ихбаярыг багтаа авсан байна.