Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн Яам хамтран “Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлийн мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэх журам”-ын төсөлд иргэд, олон нийтийн саналыг тусгах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим” болон орон нутгийн “Иргэний танхим”-уудад 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14.30 цагаас орон даяар нэгэн зэрэг нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д хуралдах хэлэлцүүлгийг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14:30 цагаас Монгол орон даяар МҮОНТ-ээр шууд дамжуулан хүргэнэ.
/Жич: Монгол Улсын 18 аймаг, Нийслэл, 4 дүүрэгт тус нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм./
Дэлгэрэнгүй мэдээллийг “Иргэний танхим”-ын ажлын албанаас авна уу. Утас 263489
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”
Эх сурвалж: www.president.mn