МХБ дэлхийн шилдгээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

МХБ дэлхийн шилдгээр шалгарчээ

АНУ хийгээд Европын улс орнуудад санхүүгийн хямрал нүүрлэсэн 2011 оныг тун таагүй үдлээ. Тэгвэл Иран хийгээд Венесуэл энэхүү хямралд өчүүхэн ч цочирсонгүй. Уго Чевас, Ахмадинежад нар улс төрийн найрсаг бодлого явуулснаар хөрөнгө оруулагчдын анхаарлыг улс орондоо татаж чадав. Хэдийгээр инфляцын түвшин нь нэмэгдэж байгаа ч эл хоёр орон хөрөнгийн биржийн шинэчлэл, хувьцааны индексийн өсөлтөөрөө 2011 оны дэлхийн шилдэг тавд багтсан байна.

Монголын хөрөнгийн бирж шилдэг шинэчлэл хийсэн дэлхийн улс орнуудын жагсаалтад Венесуэлийн дараа хоёрдугаарт бичигджээ. Тухайлбал, 2010 онд эхлүүлсэн шинэчлэлийн үр дүнд Монголын хөрөнгийн биржийн хувьцааны индекс 2011 онд 32.6 хувиар өссөн байна.

Эх сурвалж: www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж